Монголбанк

Буцах

Банкны ажилтны онол, практик хосолсон сургалт эхэллээ

Огноо: 2021/04/28

Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хосолсон сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Энэ жилийн “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хосолсон сургалт”-ын нээлт 4-р сарын 28-ны өдөр болж, Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн төлөөлөл, удирдлага оролцлоо. 6 модуль бүхий уг сургалтад 11 банкны 80 мэргэжилтэн хамрагдаж байгаа ба эхний модулийг “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан цахимаар зохион байгуулж байна.

Иргэдтэй шууд харилцдаг ажилтнуудыг бэлтгэх, тэднийг чадавхжуулах тус сургалтад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй банкны ажилтнууд оролцож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 185 оролцогч хамрагдав. Онол, практик хосолсон сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, энгийнээр хүргэх, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.