Монголбанк

Буцах

Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнүүдэд батламж гардуулав

Огноо: 2021/09/15

Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан хамтран “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх-онол, практик хосолсон сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Бүтэн жилийн турш явагддаг  6 модуль  бүхий  уг  сургалтад 11 банкны нийт 185 оролцогч хамрагдаж, 34 багш амжилттай бэлтгэгдээд байна.  Үүнээс 2020 онд элссэн  Улаанбаатар хотын нийт 11 банкны 30 мэргэжилтэн амжилттай төгсөж, өнөөдөр батламжаа гардаж авлаа.


Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Розенберг, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар оролцон үг хэлж, батламжийг оролцогчдод гардуулав.

Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт нь өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод явагдаж байсан бол 2020 онд хүрээгээ тэлж Орхон болон Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанаараа онцлог байв. Цаашид төслийн үр дүн, туршлагыг илүү урт хугацаанд, тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлж, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсад банк, санхүүгийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах мэргэжлийн “Шинэ институт” байгуулах, МБХ-ны дэргэдэх “Банк санхүүгийн академи”-ийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.