Монголбанк

Буцах

Монголбанкны хяналтын зөвлөлийн хурлын мэдээлэл

Огноо: 2016/03/29

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 03 дугаар сарын 28-нд хуралдаж, 2015 оны Монголбанкны Зөвлөлийн шийдвэрийн үр дүн, хэрэгжилтийн байдалтай танилцсан тухай Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Энхбаатарын  сонсгол болон 2015 онд Хяналтын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгчид өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж уг асуудлаар Тамгын газрын захирлын сонсголыг хэлэлцэв.

Мөн Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын  2015 онд хийсэн ажлын тайлан, 2015 онд Хяналтын зөвлөлийн ажлын албанаас хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан зэргийг  сонсч  анхааралдаа авав.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монголбанкны Зөвлөлөөс гаргасан шийдвэр тогтоосон хугацаанд хэрэгжиж байгаа эсэхийг анхаарч ажиллах, Хяналтын зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг  Монголбанкны Ерөнхийлөгчид санал зөвлөмж болгов.

 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.