Монголбанк

Буцах

Монголбанкны хяналтын зөвлөлийн хурлын мэдээлэл

Огноо: 2016/04/14

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2016  оны 03 дугаар сарын 28-нд хуралдаж, 2015 оны Монголбанкны Зөвлөлийн шийдвэрийн үр дүн, хэрэгжилтийн байдалтай танилцсан тухай Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Энхбаатарын  сонсгол болон 2015 онд Хяналтын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгчид өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж уг асуудлаар Тамгын газрын захирлын сонсголыг хэлэлцэв.

 Мөн Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын  2015 онд хийсэн ажлын тайлан, 2015 онд Хяналтын зөвлөлийн ажлын албанаас хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан зэргийг  сонсов.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монголбанкны Зөвлөлөөс гаргасан шийдвэр тогтоосон хугацаанд хэрэгжиж байгаа эсэхийг анхаарч ажиллах, Хяналтын зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг  Монголбанкны Ерөнхийлөгчид санал зөвлөмж болгов.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит бус хурал 2016 оны 04 дүгээр сарын 14-нд хуралдаж, Монголбанкны 2015 оны ашиг хуваарилсан нөөцийн сангийн гүйлгээтэй танилцсан тухай мэдээлэл болон Монголбанкны захиргаа аж ахуйн зардал, төсөв, хөрөнгө  оруулалтын төлөвлөгөөний 2015 оны гүйцэтгэлд хийсэн дүгнэлтийн тухай гишүүн Д.Моломжамцын сонсголыг сонсов. Мөн Монголбанкны санхүүгийн тайланд аудит хийсэн Эрнст энд Янг Аудит ХХК-ийн аудиторуудтай 2014 оны тайлангийн аудитын санал зөвлөмжийн талаар болон 2015 оны тайлангийн аудитын талаар санал солилцсон тухай гишүүн Д.Нямаагийн мэдээллийг сонсов.

Монголбанкны орон нутаг дахь зарим салбар, хэлтсийн /Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын/ үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан Хяналтын зөвлөлийн дарга Ж.Ядамсүрэн, гишүүн Ч.Энхбаатар, Х.Ганбаатар нарын мэдээллийг сонсов.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын зөвлөлөөс Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 381 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны жилийн эцсийн үр дүнгээр гарсан болон урьд оны хуримтлагдсан алдагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх асуудлыг зохих журмын дагуу УИХ-д тавьж шийдвэрлүүлэх, Монголбанкны төсвийн орлогыг төлөвлөх үндэслэлийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөсөн байна. Мөн Монголбанкны цахим хуудасны Шилэн дансны  мэдээлэлтэй танилцан, хяналт тавьж байх асуудлыг анхааралдаа авав.
 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.