Монголбанк
Буцах

Санхүүгийн боловсрол Монголд

Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран 2015 оны 10 дугаар сард баталсан тушаалаар “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр” үндэсний хэмжээнд хэрэгжиж байна.

Санхүүгийн боловсролын хэрэгжилт


  • Сурагчдад санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэл: “Бизнес судлал” хичээлийн хөтөлбөр батлагдаж, ЕБС-ийн 10 дугаар ангид хэрэгжиж байна. “Бизнес судлал” хичээлийг заах 1050 багш улсын хэмжээнд бэлтгэгдэв.
  • Залуу үед санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэл: “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг нийт их дээд сургуулийн хөтөлбөрт мэргэжил харгалзахгүй тусгуулах зорилгоор холбогдох сурах бичиг сурах бичиг, дасгал ажлын ном боловсруулав.
  • Хөдөө орон нутагт санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэл: Насанд хүрэгчдэд зориулсан санхүүгийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Хувь хүний санхүү”насандхүрэгчдэдзориулсансургалтынгарынавлагатай болов.
  • Олон нийтэд санхүүгийн мэдлэг олгох чиглэл: Цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох хүрээнд www.sankhuugiinbolovsrol.mn, цахим хуудас нээх бэлтгэл хангагдав.
Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.