Монголбанкны тухай
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанкны төв нь Монгол Улсын нийслэлд байрлана.
Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ:
Монголбанк өдгөө удирдлага /Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/, 7 газар, 11 хэлтэс, 8 алба, 1 тусгай тасаг, 1 төлбөр тооцооны төв, аймаг орон нутаг дахь 17 салбар,
Лондон дахь төлөөлөгчийн газартай, 300 гаруй ажиллагсадтайгаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, арилжааны банкуудын үйл ажиллагааг хянан чиглүүлж байна. Олон улсын түвшинд
Монголбанкны хамтын ажиллагаа өргөжиж дэлхийн олон орны Төв банкуудтай ажил хэргийн холбоотой болоод байна.