Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг сар бүрийн мэдээнд үндэслэн боловсруулдаг бөгөөд аж ахуйн нэгжийн болон бусад мэдээлэл ирсний дараагаар
буюу 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1 дүгээр улирлын гүйцэтгэлийг гаргана.
Голлох үзүүлэлт:
-
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 701.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 дахин буюу 228.7 сая ам.доллараар нэмэгджээ.
Үүнд, i) барааны гадаад худалдааны дансны алдагдал 1.9 дахин өсч 382.1 сая ам.долларт, ii) үйлчилгээний худалдааны алдагдал 1.5 дахин өсч 326.8 сая
ам.долларт хүрсэн нь голлон нөлөөлөв.
-
Хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 1,157.8 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин буюу 612.3 сая ам.доллараар нэмэгджээ. Тайлант
хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 41%-иар буюу 435.3 сая ам.доллараар буурсан хэдий ч Монгол Улсын Хөгжлийн банк 580 сая
ам.долларын өрийн бичиг гаргасантай уялдан багцын хөрөнгө оруулалтын дансны ашиг 577.4 сая ам.долларт хүрсэн нь хөрөнгө, санхүүгийн дансны ашиг өсөхөд
голлон нөлөөлөв.
-
Монголбанкнаас тайлант хугацаанд нийт 245.2 сая ам.доллартай тэнцэх ам.доллар болон юанийг валютын захад нийлүүлсэн, банкуудын Монголбанкаар дамжуулан
гадагш шилжүүлсэн цэвэр дүн 220.9 сая ам.доллар болсон хэдий ч Хөгжлийн банкны бондтой холбоотойгоор гадаад валютын албан нөөц оны эхнээс 359.3 сая
ам.доллараар өсч, 2,633.3 сая ам.долларт хүрлээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
|