Мөнгөний бодлогын арга хэлбэр
Монголбанк 1990-ээд оны дунд үеэс 2005-2006 он хүртэл мөнгөний агрегатыг
зорилт болгон ажиллаж байв. Энэхүү арга хэлбэрийн хүрээнд Төв банк үйл
ажиллагааны зорилтоор нөөц мөнгөний өсөлтийг, завсрын зорилтоор мөнгөний
нийлүүлэлт (М2)-ийг, эцсийн зорилгоор үнийн тогтвортой байдлыг сонгож
ажиллаж байв.
Мөнгөний бодлогын хэрэгслүүдээ ашиглан Монголбанк банкуудын нөөц буюу
нөөц мөнгийг зохих түвшинд байлган мөнгөний агрегатуудыг, улмаар инфляцийг
хянаж байсан.
Мөнгөний агрегатуудын зорилтот түвшин болон бодит гүйцэтгэл
|
|
М0 өөрчлөлт
|
М2 өөрчлөлт
|
Инфляци
|
|
|
Зорилт
|
Гүйцэтгэл
|
Зорилт
|
Гүйцэтгэл
|
|
1995
|
|
28.7
|
38.3
|
32.9
|
53.1
|
|
1996
|
|
36.5
|
31.7
|
25.8
|
44.6
|
|
1997
|
|
23.1
|
19.8
|
32.5
|
20.5
|
|
1998
|
|
18.7
|
4.4
|
-1.7
|
6.0
|
|
1999
|
|
49.9
|
10.8
|
31.6
|
10.0
|
|
2000
|
|
18.6
|
11.2
|
17.6
|
8.1
|
|
2001
|
11.1
|
8.2
|
13.6
|
27.9
|
8.0
|
|
2002
|
21.5
|
21.9
|
35.8
|
42.0
|
1.6
|
|
2003
|
13.9
|
14.5
|
15.2
|
49.6
|
4.7
|
|
2004
|
20.0
|
17.0
|
18.0
|
20.4
|
11.0
|
|
2005
|
15.0
|
19.7
|
20.0
|
34.6
|
9.5
|
|
2006
|
15.0
|
15.0
|
25.0
|
39.6
|
6.0
|
Гэвч 2006-2007 оноос эхлэн эдийн засаг дахь мөнгөжих явцтай уялдан мөнгөний
эргэлтийн хурд, мөнгөний эрэлт, мөнгөний үржүүлэгч тогтворгүй болж мөнгөний
агрегат болон инфляцийн хоорондох хамаарал алдагдаж эхэлсэн байна.
Мөнгөний агрегатуудыг онилох явцад бий болсон дээрх хүндрэлүүдээс шалтгаалж
Монголбанк 2007 оноос эхлэн инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт
аажмаар шилжих дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад байна. Инфляцийг
онилох мөнгөний бодлогын завсрын зорилт нь инфляцийн түвшин,
харин эцсийн зорилго нь үнийн тогтвортой байдал ажээ.
Инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт дараахь ойлголтыг хамруулдаг байна. Үүнд:
- 1. Инфляцийн дунд хугацааны тоон зорилтыг олон нийтэд ил тод зарлах;
- 2. Төв банкны мөнгөний бодлогын үндсэн бөгөөд урт хугацааны зорилтыг үнийн тогтвортой байдал хэмээн томъёолох, инфляцийн зорилтот түвшинг алдахгүй байхад төв банкнаас бүхий л арга хэмжээг авах;
- 3. Боломжтой бүх төрлийн мэдээллийг (зөвхөн мөнгөний агрегатуудын талаар төдийгүй) мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад ашиглах;
- 4. Мөнгөний бодлогын эрх баригчдын төлөвлөгөө, зорилтуудыг олон нийтэд тайлбарлан таниулах замаар мөнгөний бодлогын стратегийг ил тод, нээлттэй байлгах;
- 5. Төв банкны хариуцлагыг инфляцийн гүйцэтгэлтэй уялдуулах;
Инфляцийг онилох мөнгөний бодлогын угтвар нөхцлүүд