Ерөнхийлөгчийн мэндчилгээ
 |
Монголбанк нь Монгол улсын төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Төв банк бөгөөд өөрийн гол зорилт болох үнийн тогтвортой байдлыг хадгалах хүрээнд дараахь үйл ажиллагааг явуулдаг. Үүнд :
- Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгалах.
- Мөнгөний нийлүүлэлтээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих.
- Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих үүднээс банкуудад хяналт тавьж ажиллах.
- Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих.
- Монгол улсын гадаад валютын нөөцийг эзэмшиж, зөв зохистой удирдах.
- Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэх.
- Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох.
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа явуулах.
- Монгол улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж, хянаж, зохицуулах.
Эрхэм та манай цахим хуудсанд түр саатсанаар Монголбанкны товч танилцуулга, түүх, үйл ажиллагааных нь талаар мэдээлэл аваад зогсохгүй Монгол улсын эдийн засгийн хөгжил, банк санхүүгийн салбарын гол үзүүлэлтүүдийг тусган тайлбарласан Монголбанкны жилийн, улирлын, сарын тайлангууд, сонирхолтой нийтлэл, судалгааны ажлууд, холбогдох хууль журмуудтай танилцаж болно. Түүний зэрэгцээ дэлхийн гол бараа бүтээгдэхүүн болон валютын ханш, Монгол улсын инфляци, хүүний талаархи сүүлийн үеийн мэдээллүүдийг цаг тухайд нь авч болно.
Хүндэтгэсэн,
Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж
|