Ээлжит валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө

2010 оны 7-р сарын 27-ны өдрийн дуудлага худалдаанд банкууд 21 сая ам.долларыг Монголбанкинд худалдах санал ирүүлж, Монголбанк уг саналын 71 хувь буюу 15 сая ам.долларыг худалдан авсан.

Энэ нь Монголбанк тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан үзэж дуудлага худалдааны шийдвэрийг гаргасан болно.