СТАТИСТИК

Монголбанк нь мөнгө, санхүүгийн өргөн хүрээтэй статистикийг боловсруулж нэгтгэн нийтлэдэг. Статистик дэд цэснээс валютын ханш, алтны үнэ, төв банкны үнэт цаасны хүү, инфляци зэрэг эдийн засгийн чухал тоо үзүүлэлтийг харж болохоос гадна мөнгө, санхүүгийн сарын бюллетень, зээлийн тайлан, банкуудын тайлан тэнцэл, төлбөрийн баланстай танилцах боломжтой.

 

Highlights...

Сарын мэдээ
Монголбанк мөнгөний статистикийн үзүүлэлтийг сарын давтамжтай олон нийтэд мэдээлдэг. Сарын мэдээнээс Төв банк болон арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, мөнгөний тойм, мөнгөний бусад үзүүлэлтийг харах боломжтой юм. Мөн сарын мэдээнд зарим макро эдийн засгийн үзүүлэлтүүд, тухайлбал, хэрэглээний үнийн индекс, хадгаламж, зээлийн хүү, худалдааны тэнцэл, төсвийн гүйцэтгэл, үнэт цаасны зах зээлийн мэдээ агуулагддаг. Дэлгэрэнгүй
Төлбөрийн тэнцэл
"Төлбөрийн тэнцэл" гэж тодорхой хугацаанд эдийн засгийн харъяаллын оршин суугч болон эдийн засгийн харъяаллын бус оршин суугчийн хооронд хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлнэ. Дэлгэрэнгүй
Зээлийн тайлан
Монголбанк нь арилжааны банкуудын зээлжүүлэлтийг улирал бүр нэгтгэдэг. Зээлийн тайлангаас тухайн улиралд олгосон ба төлөгдсөн, эхний ба эцсийн үлдэгдлийг нэгдсэн байдлаар харах боломжтойгоос гадна зээлийг хугацаа, олгосон салбар, зориулалт зэрэг ангилалаар үзэж болно. Дэлгэрэнгүй
Банкуудын нэгдсэн тайлан
Тэнцэл буюу санхүүгийн байдлын тухай тайлан гэдэг нь цаг хугацааны тодорхой агшинд тухайн байгууллагын санхүүгийн байдлыг илэрхийлсэнийг хэлнэ. Дэлгэрэнгүй