Зээл

 

Банкуудаас иргэд, байгууллагад олгосон зээлийн үлдэгдлийг зээлийн чанар буюу хугацааны үзүүлэлтээр Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүү эдийн засгийн сайдын 2004 оны 459/207 тоот хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл гэж ангилж үзүүлэхийн зэрэгцээ зээлдэгчээр улсын байгууллага, хувийн хэвшил, иргэд, бусад санхүүгийн бус байгууллага, бусад санхүүгийн байгууллага гэсэн ангиллаар харуулж байна. Мөн олгосон банк тус бүрээр, нийт дүнгээр нь үзүүлж байна. Зээлийн дүнд тэдгээрт хуримтлуулж тооцсон хүүний авлага тусгагдаагүй болно.