A-
A
A+

Currency Department

Director of Currency Department: Mrs. Sarantsetseg R.

Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан Улсын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах Монголбанкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Монгол улсын Эрдэнэсийн санг хууль тогтоомжид заасны дагуу баяжуулах, найдвартай бүрэн бүтэн байлгах, аюулгүй тасралтгүй ажиллагааг хангах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дараахь чиг үүргийг биелүүлнэ. Үүнд:

  • Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах;
  • Мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулах;
  • Газрын захирлын чиг үүрэгтэй холбогдсон заавар, журам боловсруулж ажиллах;
  • Алт цэвэршүүлэх гэрээний биелэлтийг хянах үйл ажиллагааг хариуцах;
  • Алтыг олон улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлэх байгууллагыг сонгон шалгаруулж гэрээ байгуулан түүний хэрэгжилтэд байнгын хяналт тавих;
  • Монгол Улсын Эрдэнэсийн санг хууль тогтоомжид заасны дагуу баяжуулах, бүрэн бүтэн найдвартай ажиллагааг хангах;
  • Олон нийтэд таниулан сурталчлах, "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн дагуу Эрдэнэсийн сангийн эрдэнэсийн талаарх Бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, байнга шинэчилж байх;
  • Улсын нөөцийг бүрдүүлэх зорилгоор худалдан авсан алтны сорьцыг хууль тогтоомжийн дагуу хянан шалгасны үндсэн дээр санд хүлээн авах, түүний найдвартай, аюулгүй хадгалалтыг хариуцах, цэвэршүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Монголбанкны нэрийн өмнөөс үнэт металлаар бэлэг дурсгалын зоос үйлдвэрлэх талаар гадаадын байгууллагуудаас ирүүлсэн гэрээг хянаж, саналаа удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Эрдэнэсийн сангийн үзмэрийн үйл ажиллагааг эрхлэх;
  • Эрдэнэсийн сангийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Мөнгө, үнэ бүхий зүйлсийн хадгалалт, харуул, хамгаалалтын ажиллагаанд хяналт тавьж, нууцын журмыг хэрэгжүүлэх;