Монголбанк — Монгол Улсын Төв БанкМонголбанк
Төсөл

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл

Үндсэн чиглэлийн төсөлд үнийн тогтвортой байдал болон банкны салбарын тогтвортой байдлыг хангах хоёр бүлгийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгав.

Бүлэг
2
Нийт арга хэмжээ
17
I · Үнийн тогтвортой байдал
7арга хэмжээ
II · Банкны салбар
10арга хэмжээ
I бүлэг · 1.1–1.7II бүлэг · 2.1–2.10

Бүтэц

2 бүлэг, 17 арга хэмжээ

I
Нэгдүгээр бүлэг

Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд

7арга хэмжээ
Зорилт1.1

Инфляцын зорилт

Дэлгэрэнгүй

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

Зорилт1.2

Төв банкны хараат бус байдал, засаглалын реформ

Дэлгэрэнгүй

Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, институцийн хараат бус байдал, засаглал, хариуцлага, ил тод байдал болон макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох реформыг эхлүүлнэ.

Зорилт1.3

Гадаад валютын нөөц ба уян хатан ханш

Дэлгэрэнгүй

Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримталж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзан, уг орлогыг дотоодын валютын захад ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар нийлүүлж арилжаалах механизмыг бүрдүүлнэ.

Зорилт1.4

Илүүдэл нөөцийн удирдлага

Дэлгэрэнгүй

Банкны системийн илүүдэл нөөцийн хэмжээ, бүтэц, төвлөрөл болон хугацааны өөрчлөлтийг тогтмол үнэлж, мөнгөний бодлогын хүүгийн дамжих механизмыг сайжруулах зорилгоор нээлттэй захын үйл ажиллагаа (Төв банкны үнэт цаас), овернайт хадгаламж, заавал байлгах нөөц болон зах зээлийн бусад хэрэгслийг уялдуулан ашиглаж, илүүдэл нөөцийг үе шаттай, үр ашигтай удирдана.

Зорилт1.5

Алт худалдан авалт ба ESG стандарт

Дэлгэрэнгүй

Төв банкны алт худалдан авалтын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын олон улсын стандартыг уялдуулж, гарал үүсэл нь баталгаажсан, хариуцлагатай уул уурхай, алт олборлолтыг тэргүүн ээлжинд дэмжих бодлого баримталж, алт худалдан авалтаас банк хоорондын захад үүсэх илүүдэл нөөцийн инфляцад үзүүлэх нөлөөг тогтмол үнэлж, шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогын хэрэгслээр шуурхай саармагжуулна.

Зорилт1.6

Төгрөг, валютын зах зээлийн дэд бүтэц

Дэлгэрэнгүй

Төгрөг болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн хөгжлийг дэмжинэ.

Зорилт1.7

Ил тод байдал ба хүлээлтийн удирдлага

Дэлгэрэнгүй

Төв банкны бодлого үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй ил тод хүргэж, зах зээлийн хүлээлтийг оновчтой удирдана.

II
Хоёрдугаар бүлэг

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд

10арга хэмжээ
Зорилт2.1

Макро зохистой бодлогын институци

Дэлгэрэнгүй

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах институцийн бүтцийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, макро зохистой бодлогын шинэ хэрэгслийг нэвтрүүлнэ.

Зорилт2.2

Их өгөгдөл ба технологид суурилсан хяналт

Дэлгэрэнгүй

Их өгөгдлийн нэгдсэн засаглалыг бий болгож, API технологид тулгуурласан бодит цагийн мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэн, эрсдэлийг урьдчилан илрүүлэх эрт сэрэмжлүүлэх систем болон технологид суурилсан хяналт шалгалтаар шийдвэр гаргалтын шуурхай, үр нөлөөтэй байдлыг нэмэгдүүлнэ.

Зорилт2.3

Төлбөрийн шинэ технологи, инновац

Дэлгэрэнгүй

Олон улсын сайн жишигт нийцсэн төлбөрийн шинэ технологи, стандарт, инновацыг нэвтрүүлж, төв банкны цахим мөнгөний судалгаа, туршилт, хил дамнасан төлбөр тооцооны дэд бүтэц болон мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэн, төлбөр тооцооны үйлчилгээг хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй, найдвартай хүргэнэ.

Зорилт2.4

Зээлийн мэдээлэл ба нээлттэй банк

Дэлгэрэнгүй

Зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулж, мэдээлэл солилцох нэгдсэн стандарт болон API-д суурилсан нээлттэй банкны дэд бүтцийг бүрдүүлэн, финтек суурьтай зээлийн үйлчилгээний зохицуулалт, хэрэглэгчийн мэдээлэл хамгаалалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоно.

Зорилт2.5

Санхүүгийн мэдлэг ба цахим залилангаас сэргийлэх

Дэлгэрэнгүй

Олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлж, хууль сахиулах байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллага болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдийн шуурхай мэдээлэл солилцоонд тулгуурлан цахим санхүүгийн залиланг илрүүлэх, сэжигтэй гүйлгээг түр саатуулах, эрсдэлд өртсөн мөнгөн хөрөнгийг шилжихээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

Зорилт2.6

Банкны эрсдэл даах чадвар, зохистой харьцаа

Дэлгэрэнгүй

Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг олон улсын хяналт шалгалтын стандартад нийцүүлэн, банкны системийн эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг бэхжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.

Зорилт2.7

Банкны засаглал, гадаадын банк, бүтцийн өөрчлөлт

Дэлгэрэнгүй

Банкны засаглал, гадаадын банкны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ банкны бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог боловсронгуй болгож, банкны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, тогтворжуулах болон шаардлагатай бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хуульд нийцүүлэн шуурхай хэрэгжүүлэх, эрх зүйн орчин, зохицуулалтыг бэхжүүлж, олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг санхүүгийн салбарын үнэлгээ хийлгэнэ.

Зорилт2.8

Мөнгө угаахтай тэмцэх (ФАТФ)

Дэлгэрэнгүй

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн шалгуурт нийцүүлэн банкны салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэнэ.

Зорилт2.9

Ногоон зээл ба уур амьсгалын эрсдэл

Дэлгэрэнгүй

Ногоон зээлийг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжиж, 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй банкны салбарын эрсдэлийн мэдээллийн санг бүрдүүлж, өртөмтгий байдлын үнэлгээ болон стресс тестийн аргачлалыг боловсруулан, эрсдэлийг удирдах чадавхыг сайжруулна.

Зорилт2.10

Актив удирдлага ба чанаргүй зээл

Дэлгэрэнгүй

Үндэсний актив удирдлагын тогтолцоог бүрдүүлж, чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах хоёрдогч зах зээлийг хөгжүүлнэ.