Монголбанк

Буцах

Хуурамч мөнгөн тэмдэгтийн тухай

Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар баталсан "Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журам"-ын дагуу Монголбанк иргэд, аж ахуйн нэгж болон арилжааны банкнуудаас гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг хүлээн авч, мөн өөрийн салбар болон Мөнгөн тэмдэгтийн хэлтсийн тоолох тасагт төгрөгийн нууцлалыг таньж ялгах өндөр хүчин чадалтай тоолж, ялгах машинууд болон тоологч нарын тусламжтайгаар хуурамч дэвсгэртүүдийг илрүүлж, бүртгэл явуулан харьяа Цагдаагийн байгууллагуудад хүргүүлж байна.

Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулсан "Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт уулзалтанд Монголбанкны МТҮЗГ-ын захирал болон МТХ-ийн захирал нар оролцож, хуурамч мөнгөн тэмдэгтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийж, мөн олон нийтийн телевиз, сонин хэвлэлд хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар ярилцлага өгсөн.

Банкуудаас тушаасан бэлэн мөнгийг тоолж шалгах явцад илүүдэл, дутагдал, хуурамч тэмдэгт, хүчингүй тэмдэгт илрэх, мөн 1 багц мөнгөн дэвсгэрт дотор өөр дэвсгэрт ирүүлэх, муу тэмдэгтээр ялган ирүүлсэн дэвсгэрт дотор сайн дэвсгэрт их хэмжээгээр ирүүлэх, урагдсан муу дэвсгэртийг зориулалтын бус зүйлээр наах, үдээсний машинаар үдэх зэргээр мөнгөн тэмдэгтэд гэмтэл учруулж, мөнгөний ялгалтыг зохих журмын дагуу хийхгүй байх зэрэг зөрчлүүдэд МТҮЗГ тухай бүр холбогдох арга хэмжээг авч, албан бичгээр анхааруулга, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.