A-
A
A+

Мөнгөний бодлогын арга хэлбэр

Монголбанк 1990-ээд оны дунд үеэс 2005-2006 он хүртэл мөнгөний агрегатыг зорилт болгон ажиллаж байв. Энэхүү арга хэлбэрийн хүрээнд Төв банк үйл ажиллагааны зорилтоор нөөц мөнгөний өсөлтийг, завсрын зорилтоор мөнгөний нийлүүлэлт (М2)-ийг, эцсийн зорилгоор үнийн тогтвортой байдлыг сонгож ажиллаж байв.

Мөнгөний бодлогын хэрэгслүүдээ ашиглан Монголбанк банкуудын нөөц буюу нөөц мөнгийг зохих түвшинд байлган мөнгөний агрегатуудыг, улмаар инфляцыг хянаж байсан.

Мөнгөний агрегатуудын зорилтот түвшин болон бодит гүйцэтгэл
  М0 өөрчлөлт М2 өөрчлөлт Инфляц
  Зорилт Гүйцэтгэл Зорилт Гүйцэтгэл
1995   28.7 38.3 32.9 53.1
1996   36.5 31.7 25.8 44.6
1997   23.1 19.8 32.5 20.5
1998   18.7 4.4 -1.7 6.0
1999   49.9 10.8 31.6 10.0
2000   18.6 11.2 17.6 8.1
2001 11.1 8.2 13.6 27.9 8.0
2002 21.5 21.9 35.8 42.0 1.6
2003 13.9 14.5 15.2 49.6 4.7
2004 20.0 17.0 18.0 20.4 11.0
2005 15.0 19.7 20.0 34.6 9.5
2006 15.0 15.0 25.0 39.6 6.0

Гэвч 2006-2007 оноос эхлэн эдийн засаг дахь мөнгөжих явцтай уялдан мөнгөний эргэлтийн хурд, мөнгөний эрэлт, мөнгөний үржүүлэгч тогтворгүй болж мөнгөний агрегат болон инфляцын хоорондох хамаарал алдагдаж эхэлсэн байна.

Мөнгөний агрегатуудыг онилох явцад бий болсон дээрх хүндрэлүүдээс шалтгаалж Монголбанк 2007 оноос эхлэн инфляцыг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт аажмаар шилжих дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад байна. Инфляцыг онилох мөнгөний бодлогын завсрын зорилт нь инфляцын түвшин, харин эцсийн зорилго нь үнийн тогтвортой байдал ажээ.

Инфляцыг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт дараахь ойлголтыг хамруулдаг байна. Үүнд:

  1. Инфляцын дунд хугацааны тоон зорилтыг олон нийтэд ил тод зарлах;
  2. Төв банкны мөнгөний бодлогын үндсэн бөгөөд урт хугацааны зорилтыг үнийн тогтвортой байдал хэмээн томъёолох, инфляцын зорилтот түвшинг алдахгүй байхад төв банкнаас бүхий л арга хэмжээг авах;
  3. Боломжтой бүх төрлийн мэдээллийг (зөвхөн мөнгөний агрегатуудын талаар төдийгүй) мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад ашиглах;
  4. Мөнгөний бодлогын эрх баригчдын төлөвлөгөө, зорилтуудыг олон нийтэд тайлбарлан таниулах замаар мөнгөний бодлогын стратегийг ил тод, нээлттэй байлгах;
  5. Төв банкны хариуцлагыг инфляцын гүйцэтгэлтэй уялдуулах;

Инфляцыг онилох мөнгөний бодлогын угтвар нөхцлүүд