A-
A
A+

Монголбанканд үнэт металл тушаахад бүрдүүлэх материал

Байгууллага

  • Лицензийн хуулбар (нэг удаа)
  • ААНБ-ын гэрчилгээний хуулбар (нэг удаа)
  • ААНБ-ын танилцуулга (нэг удаа)
  • Сорьцын бичиг
  • Үнэт металлын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл (хуулбарын хамт)

Иргэн

  • Иргэний үнэмлэх
  • Сорьцын бичиг
  • Үнэт металлын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл (хуулбарын хамт)

Монголбанк нь алтны үнээс АМНАТ 5%, цагаан мөнгөний үнээс АМНАТ 5% тус тус суутган өөр ямар нэгэн татвар, хураамж авалгүйгээр тухайн өдөрт нь таны дансанд төлбөрөө шилжүүлэх болно.

Төрц алт худалдах харилцагчдын бүрдүүлэх материал:

  • Төрц алтыг худалдах тухай харилцагчийн гаргасан өргөдөл,
  • Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн,
  • Уг төрц алтны гарал үүслийн мэдээллийг тодорхойлох нотлох баримт, материалтай байх

Байгалийн тогтоц буюу төрц хэлбэрээр олдсон алт 1 килограммаас дээш жинтэй байх, эсвэл жин харгалзахгүй онцгой сонин хэлбэр дүрстэй байх

Үнэт металлын тооцоолуур