A-
A
A+

Монголбанкны эмблем

Монголбанкны эмблем

Монголбанкны эмблем нь ариун тансаг, бат бэхийн илэрхийлэл болсон бадамлянхуа цэцгийн баглаа, сүлжээ суурин дээр байрлуулсан мөнгөн тэмдэгт буюу төгрөг дугуй зоосны дүрс юм. Энэ нь алт эрдэнэс, мөнгөн тэмдэгтийн нөөц сан дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Улсын төв банк гэсэн санааг илэрхийлнэ.

Зоосны дотор зүмбэрлэн асагч галын гурван дөл буюу түүнтэй адил хэлбэр дүрс бүхий дэлбээгээ нээхийн өмнөхөн байгаа цэцэг байрлана. Энэхүү дүрс нь мөнхөд хөгжин дэлгэрч, үргэлж залуу байхын бэлэгдэл бөгөөд гурван зүмбэртэй байгаа нь монголчуудын эртний уламжлалын дагуу гурав гурваар нь хураангуйлан багтаасан есөн эрдэнийг төлөөлнө.

Зоосон тэмдэгтийн нэрлэсэн үнийн байранд Монгол туургатны үеийн үед мөнхийн билэг тэмдэг болж байсан Соёмбо тэмдгийг байрлуулж доогуур нь Монгол Банк хэмээн бичсэн болно.

Монголбанкны эмблем нь мөнхөд бат бэх оршин тогтнож, үргэлжид хөгжин цэцэглэж, ариусан залуужиж, өсөн арвижихын есөн хүсэл биелж байхын билэгдэл юм.

Бидний тухай