Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны дээд хязгаар
| Мэдэгдэл гаргасан огноо | Хэрэгжиж эхэлсэн огноо | ӨОХ-ны дээд хязгаар | Дэлгэрэнгүй |
| 2018.06.15 | 2019.01.01 | 70 хувь | МБХ-ны мэдэгдэл |
| 2019.03.21 | 2019.04.01 | 60 хувь | МБХ-ны мэдэгдэл |
| 2024.07.02 | 2024.07.05 | 55 хувь | МБХ-ны мэдэгдэл |
| 2025.03.07 | 2025.03.10 | 50 хувь | МБХ-ны мэдэгдэл |
| 2026.01.16 | 2026.01.19 | 45 хувь | МБХ-ны мэдэгдэл Тушаал, шийдвэр |
Хэрэглээний зээлийн хугацааны хязгаар
| Мэдэгдэл гаргасан огноо | Хэрэгжиж эхэлсэн огноо | Хугацааны хязгаар | Дэлгэрэнгүй |
| 2018.09.20 | 2019.01.01 | 30 сар | МБХ-ны мэдэгдэл Тушаал, шийдвэр |
Заавал байлгах нөөц
Бусад макро зохистой бодлогын шийдвэрүүд
- Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх тул санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлж, 2019 оноос хойш мөрдүүлж байна. /МБХ-ны мэдэгдэл/
- Банкуудын эх үүсвэрийн долларжилтыг бууруулах зорилгоор өндөр хүүтэй валютын хадгаламж, валютын харилцахын эзлэх хувиар банкны төгрөгийн ЗБН-ийн урамшууллыг бууруулах шийдвэр гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш мөрдүүлж байна. /МБХ-ны мэдэгдэл/
- Банкнаас банкны бус санхүүгийн салбарт олгож буй зээлийн өсөлт, харилцан хамаарлын эрсдэлийг бууруулах зорилгоор банк болон банкны харилцан хамаарал бүхий этгээд шууд болон шууд бусаар ББСБ, ХЗХ, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд, банкнаас бусад санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдэд аливаа хэлбэрээр шинээр санхүүжилт олгохыг хязгаарлаж, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш мөрдүүлж байна.
- Банкуудын гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх зорилгоор банкны гадаад зах зээлээс 2026.10.01-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг ЗБН тооцох эх үүсвэрт хамруулахаар шийдвэрлэв. /МБХ-ны мэдэгдэл/