A-
A
A+

Тооцоолуур

“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 2.6 Зээлийн бодит өртөгийг 100 сая төгрөг ба түүнээс доош дүнтэй, тогтмол хүүтэй зээл хүсэгч, зээлдэгч иргэн, хуулийн этгээдэд заавал танилцуулна. Энд дарж журамтай танилцана уу.

Зээл
Зардал

Дутуу бөгөлсөн байна.

Бодит өртөг: ${result}%

“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын заалтаас:

  • 2.4 Зээл судлах үед болон зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд зээлдэгчийн төлөх дараах шимтгэл, хураамжийг зээлийн бодит өртөг тооцоход оруулна:
    • 2.4.1 Зээлдүүлэгчид төлөх бүх төрлийн шимтгэл, хураамж, зардал;
    • 2.4.2 Зээлдүүлэгчийн шаардлагаар даатгалын үйлчилгээнд төлөх нийт зардал. Үүнд орон сууцны ипотекийн зээл хамаарахгүй;
    • 2.4.3 Зээлдүүлэгчийн шаардлагаар барьцаа хөрөнгийн чанар, байдал, үнэлгээ тогтоохтой холбоотой нийт зардал. Үүнд Монголбанкнаас баталсан журам, зааврын шаардлагаар хийгдэж байгаа үнэлгээ хамаарахгүй;
    • 2.4.4 Зээлдүүлэгчийн шаардлагаар зээлдэгч гуравдагч этгээдээс авч буй бусад үйлчилгээний зардал;
    • 2.4.5 Зээлдүүлэгч, нийлүүлэгч, зээлдэгч гэсэн 3 талын оролцоотой санхүүгийн түрээс, фидуцийн (автомашины гэх мэт) гэрээний хүрээнд олгож буй зээлийн нийлүүлэгчээс зээлдүүлэгчид төлж буй шимтгэл, хураамж, зардал.
  • 2.5 Зээлдэгчийн төлөх дараах шимтгэл, хураамжийг зээлийн бодит өртөг тооцоход оруулахгүй:
    • 2.5.1 Улсын бүртгэлтэй холбоотой шимтгэл, хураамж;
    • 2.5.2 Зээлийн болон барьцааны гэрээ баталгаажуулахтай холбоотой нотариатын төлбөр;
    • 2.5.3 Зээлдэгчийн хүсэлтээр зээл, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой шимтгэл, хураамж;
    • 2.5.4 Зээлдэгч зээлийн гэрээ зөрчсөнөөс үүсэх зардал, шимтгэл, хураамж;
    • 2.5.5 Зээлийн данс хөтлөх, гүйлгээ хийх, залруулга хийх, хуулга гаргах, тодорхойлолт авахтай холбоотой шимтгэл, хураамж.
2,446.48