Монголбанк

Буцах

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх банкны эрсдлийг үнэлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлал боловсруулах сургалт боллоо

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын банкны хяналт шалгалт болон зохицуулалтын чадавхийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын валютын сангаас манай улсад хэрэгжүүлж буй техник туслалцааны хүрээнд ОУВС-ийн Зах зээлийн тогтвортой байдлын газрын Хуулийн хэлтсийн шинжээчид 2012 оны 10 дугаар сарын 9-19-ний өдрүүдэд Монголбанкны Хяналт шалгалтын газар болон Санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч нарт “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх банкны эрсдлийг үнэлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлал боловсруулах” сэдвээр сургалтыг амжилттай зохион байгууллаа. Дээрх сургалтын үеэр ОУВС-ийн шинжээчид Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон зарим банкны хэрэгжилт хариуцсан ажилтнуудад зориулж ФАТФ-ын шинэчлэгдсэн стандартын талаар танилцуулга хийлээ.

 

 

Фото зураг:

 

 

 

   
 
   
 

 

 

Санхүүгийн мэдээллийн алба

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.