Монголбанк

Буцах

Эрсдэлийн удирдлагын албаны ажлын чиг үүрэг

Эрсдэлийн удирдлагын албаны захирал: Д.Баянзул

Монголбанкны үйл ажиллагаанд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг удирдах, санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлон хянаж, тайлагнах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • 1. Санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын талаар баримтлах журам, заавар, гарын авлагуудыг боловсруулан хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах,
  • 2. Гадаад валютын улсын нөөцийн дунд болон богино хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бүтэц болон бенчмаркын санал боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах,
  • 3. Гадаад валютын улсын нөөцийн эрсдэлийн лимит, хязгаарлалтуудын талаар санал боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах,
  • 4. Гадаад валютын улсын нөөцийн удирдлагатай холбоотой тайлан, мэдээ боловсруулах,
  • 5. Эрсдэлийн удирдлагыг сайжруулах талаар судалгаа, шинжилгээ хийж, санал боловсруулах,
  • 6. Монголбанкнаас эцсийн зээлдүүлэгчийн хувьд арилжааны банкуудад олгох зээлийн барьцаанд авах хөрөнгийн шалгуурыг тодорхойлох, хөрөнгийн жагсаалтыг боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих,
  • 7. Монголбанкнаас репо нөхцлөөр худалдан авах үнэт цаасны шалгуурыг тодорхойлох, үнэт цаасны жагсаалтыг боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих,
  • 8. Монголбанкинд учирч болзошгүй үйл ажиллагааны эрсдэлийг холбогдох газар, нэгжүүдтэй хамтран тодорхойлж үнэлэх, хяналт тавих, тайлагнах,
  • 9. Монголбанкны хэвийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих,

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.