Монголбанк

Буцах

Дотоод Аудитын газрын чиг үүрэг

Дотоод Аудитын газрын захирал: Т.Амарсайхан

Төв банк(Монголбанк)-ны газар(хэлтэс, алба)-ын болон салбар, төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагаанд урьдчилсан болон дараалсан хяналт тавих, шалгалт хийх, болзошгүй үйл ажиллагааны эрсдлийг хянан, тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх, тайлагнах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • 1. Үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, дүгнэлт зөвлөмж гаргах, статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах, компьютер, тоног төхөөрөмж, програм хангамжийг ашиглахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх хэрэгжүүлэх;
  • 2. Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн үр дагаврыг ажиглах, хянах шалгах, дотоод аудит хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх нэгж, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөөгөөр цаг тухайд нь хангаж ажиллах;
  • 3. Монголбанкны газар, хэлтэс, алба, салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд урьдчилсан, явцын болон үр дүнгийн хяналт тавьж дүнг удирдлагад танилцуулан шаардлагатай арга хэмжээг авахуулж ажиллах;
  • 4. Төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Төв банк(Монголбанк)-ны тухай, Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах; Монголбанкны санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулах ажлыг удирдан зохион байгуулах,
  • 5. Монголбанкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөний хэрэгжилтэд дотоод аудит хийх.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.