Монголбанк

Буцах

Мөнгөний статистикт оруулсан өөрчлөлтүүд

Засгийн газрын цэвэр зээлийн мэдээг тулган баталгаажуулах, тайлан бүртгэлийг сайжруулах зорилготой Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар банкууд дахь Засгийн газрын болон бусад дансдыг шалгаж, зарим дансдын ангиллыг өөрчиллөө. Улмаар 2009 оны 6 дугаар сарын мөнгөний статистик мэдээлэлд дараах өөрчлөлтүүдийг оруулж байна.

Банкуудын 2008 оны 12, 2009 оны 1-5 дугаар саруудын нэгдсэн тайлан тэнцэл дэх Засгийн газрын хадгаламжийн бүлгийг 71.2-91.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төгрөгийн харилцахыг 13.3-26.4 тэрбум, гадаад валютын харилцахыг 26.1-35.9 тэрбум, нийт хадгаламжийг 25.9-35.7 тэрбум, гадаад пассивыг 6.3-7.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулав. Улмаар Монголбанкны статистикийн сарын мэдээлэл /бюллетень/-ийн Мөнгөний нийлүүлэлт хэсгийн бага мөнгө буюу М1 2008 оны эцсээс 2009 оны 5 дугаар сард 13.3-26.4 тэрбум төгрөгөөр, бараг мөнгө 26.1-35.9 тэрбум төгрөгөөр тус тус буурснаас мөнгөний нийлүүлэлт (M2) 42.7-62.3 тэрбум төгрөгөөр багасч байна. Харин Мөнгөний тойм хэсэгт Засгийн газрын цэвэр зээл 71.2-91.9 тэрбум төгрөгөөр буурсан бол Гадаад цэвэр актив 6.3-7.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.