A-
A
A+

“Санхүүгийн машин сургалт” сэдэвт сургалт зохион байгуулж байна

2025-06-13 09:00 | Мэдээ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатарын санаачилгаар “Санхүүгийн машин сургалт” сэдэвт 10 цуврал хичээлийг Төв банкны эдийн засагчдад зориулан 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс зохион байгуулж эхэллээ.

Санхүүгийн машин сургалт нь хиймэл оюун ухааны нэг салбар судлал бөгөөд өгөгдөл болон алгоритмын тусламжтайгаар суралцан, таамаглал, шийдвэр гаргахад өргөн хүрээнд ашиглагддаг.

Сургалтыг Корнеллийн их сургуулийн профессор М.Л.де Прадогийн 2018 онд хэвлэн гаргасан “Advances in Financial Machine Learning” номд тулгуурлан зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд сургалтад оролцогсод үйлдлийн шинжилгээ, аж үйлдвэрийн инженерчлэл хөтөлбөрт заадаг ORIE 5256 сэдэвт хичээлийг судлах юм.

Сургалт 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.