Монголбанк

Буцах

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Огноо: 2016/01/14

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (Зөвлөл)-ийн ээлжит хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлын журмаар хуралдлаа. Хуралдаанаар: (i) Инфляцийн төлөв байдлын тайлан, (ii) Активын удирдлагын тогтолцоо, зээлийн хоёрдогч захыг хөгжүүлэх талаар банкуудтай хамтран ажиллах тухай, (iii) Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай, (iv) Санхүүгийн мэдээллийн албаны мэдээлэл, (v) Гадаад валютын дотоодын захын тойм, (vi) СТБЗ-ийн Ажлын албаны мэдээлэл зэрэг багц асуудлуудыг хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн болно.

 

СТБЗАА

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.