Монголбанк

Буцах

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Огноо: 2016/12/16

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Монголбанкны уулзалтын танхимд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • “ЗООС БАНК” ХК-ийг татан буулгах үйл ажиллагааны тухай
  • “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шинэчлэн тогтооход шаардлагатай бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулах тухай”
  • Ипотекийн зээлийн хөтөлбөрийн тухай
  • Банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын банк нэвтрэх эрх зүйн зохицуулалтын тухай
  • Төсвийн төлөв байдал
  • Орон сууцны ипотекийн зээлдэгчийг хүртээмжтэй хэлбэрээр амьдралын даатгалд хамруулах тухай.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу (i) “Зоос банк” ХК-ий актив хөрөнгийг шаардах эрхийн хамт Сангийн яаманд хүлээлцүүлэх асуудлыг цаашид нарийвчлан судалж, шийдвэрлүүлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг, (ii) Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шинэчлэн тогтооход шаардлагатай бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай хамтарсан ажлын хэсэг, (iii) Ипотекийн зээлийн санхүүжилтийн схемийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад шаардлагатай албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Түүнчлэн, (iv) Банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын банк нэвтрэх эрх зүйн зохицуулалтын тухай Засгийн газраас тодорхой чиглэл өгсний дараа холбогдох арга хэжээг авч ажиллах, (v) “Төсвийн төлөв байдал”-ын танилцуулгыг сонсож, төсвийн санхүүжилтийн талаар харилцан санал солилцож, (vi) Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 тоот тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 22.2, 22.2.1, 22.2.2 дахь заалтыг Даатгалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн, ипотекийн даатгалын шинэ бүтээгдэхүүн гаргах, Монголбанкнаас сар тутам гаргадаг Банкуудын ипотекийн зээлийн статистик тайланд уг даатгалын талаархи мэдээллийг оруулж байх саналуудыг Зөвлөлийн гишүүд  тус тус дэмжив.

 

 

Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн
Ажлын Алба

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.