Монголбанк

Буцах

Алт үйлдвэрлэгчид чуулав

Огноо: 2018/03/16

Алтны салбарынханы “Монгол Алт-2018” чуулга уулзалтад Монголбанк дэмжиж оролцлоо. Чуулга уулзалтын нээлтэд Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин үг хэлж, төв банкны алт худалдан авалтын үйл ажиллагаа, алт худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар баримталж буй бодлогын талаар мэдээллээ.

Мөн үеэр Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, “Монголбанкны шагналын журам”-ын 4.8, 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол улсын Эрдэнэсийн сангийн алтны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй дотоодын алт үйлдвэрлэгч компаниудад шагнал гардуулав. НУСЗЗГ, ОНБМТ, ССГ, ХЭЗГ хамтран чуулгад оролцсон зочид төлөөлөгчдөд мэдээлэл хүргүүлж, танилцуулах материалуудыг тараав.

Чуулга уулзалтын үндсэн хэлэлцүүлэгт Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч Б.Хүслэн “Алтны зах зээлийн төлөв, дунд хугацааны чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж оролцов. Тэрээр илтгэлийнхээ хүрээнд дэлхийн алтны зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт, үнийн хэлбэлзэл, цаашдын чиг хандлага,  Төв банкуудын алт худалдан авалтын статистик, Монголын алтны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал зэрэг сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.