Монголбанк

Буцах

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрлөг болов

Огноо: 2018/03/16

/2018.03.15/

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өнөөгийн тогтолцоог шинэчлэх талаарх АХБ-наас өгсөн зөвлөмжийг танилцуулж,  Санхүүгийн хэрэглэгчийн хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, Банкны салбар дахь хэрэглэгчийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо Монголбанкны гүйцэтгэж буй үүрэг, цаашдын зорилт сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Америкийн  Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч асан John Fitzgerald Kennedy 1962 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Америкийн Конгрессын өмнө хэлсэн үгэндээ хэрэглэгчийн аюулгүй байдал болон  мэдээллээр бүрэн хангагдах эрх , бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох болон санал бодлоо бүрэн илэрхийлэх гэсэн үндсэн дөрвөн эрхийг онцгойлон дурдсан байдаг. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан  Олон улсад жил бүрийн энэ өдрийг “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Монгол улсын хувьд 2003 оноос эхлэн  жил бүрийн энэ өдрийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон  тэмдэглэдэг болсон байна.   Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдрийг  тохиолдуулан манай улсын банк, санхүүгийн салбарыг зохицуулагч хоёр гол  байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ыг олон нийтэд сурталчлах өдөрлөг зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байна.

Монголбанкны санаачлагаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд уг аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Ипотекийн Корпораци, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан,  төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 5 сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.