Монголбанк

Буцах

“Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Огноо: 2018/09/28

Монголбанкнаас санаачлан “Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Corporate convention center”-ийн хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж, Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд”, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Экспортыг дэмжих урамшуулах ба худалдааг хөнгөвчлөх асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Монгол Улсын хувьд үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй ихэнх бараа, бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх, экспорт нэмэгдэх зэрэг нь улсын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралд чухал нөлөөтэй. Гэсэн хэдий ч Монгол Улс өнөөдрийг хүртэл гадаад худалдааг тусгайлан хариуцсан төрийн байгууллага, яам, агентлаггүй, гадаад худалдааны цогц бодлогогүй явж ирснийг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид шүүмжлэв. Мөн гадаад худалдааны асуудлыг тусгайлан авч үзэж, ач холбогдол өгснөөр төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөц нэмэгдэх, эдийн засгийн бүтцийг өөрчлөх зэрэгт ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод онцоллоо. Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн бодлогын зөвлөмж гаргах юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.