Монголбанк

Буцах

ХБНГУ-ын мэргэжилтнүүд Монголын банкны ажилтнуудад онол, практик хосолсон сургалт зохион байгуулна

Огноо: 2018/11/01

Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын “Шпаркассе” банкны сан, ХБНГУ-ын “Остпригнитц-Руппины Шпаркассэ” банк хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Гарын үсэг зурах ёслолд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, ХБНГУ-ын “Остпригнитц-Руппины Шпаркассэ” банкны ТУЗ-ийн дарга Маркус Руйк, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Сангийн гүйцэтгэх захирал Никлаус Бергман нарын хүндэт төлөөлөгчид оролцов.

Тус санамж бичигт гарын үсэг зурснаар оролцогч талууд хамтран: 

  •  Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийг банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт, хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрөөр дамжуулан эрчимжүүлэх;
  • Банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалтын чанарыг тогтвортой байлгах;
  • Төсөлд идэвхтэй оролцож буй банкуудын мэргэжилтнүүд болон удирдах албан тушаалтнуудад зориулан хэрэгцээт сэдвийн дагуу тусгайлсан семинарыг зохион байгуулах; 
  • “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяныг үргэлжлүүлж, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран жил бүр хамрах хүрээг тэлэх; 
  • “Шпаркассэ” банкны сан нь өөрсдийн санхүүгийн нэгдлийн туршлагаас хуваалцах гэсэн үндсэн 5 чиглэлийн ажлыг хэрэгжүүлнэ.  

Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сантай хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх, онол практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурснаар төслийн хамрах хүрээг тэлж, хэрэгжих хугацааг 3 жилээр сунгаж байгаа юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.