Монголбанк

Буцах

Монголын топ аж ахуйн нэгжүүд мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Огноо: 2018/11/28

 

Монголбанк өнөөдөр томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зорилгоор “МонТоп-200” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн хэлсэн үгэндээ төрийн бодлогын бодит үр дүнг гаргахын тулд амьдралаас урган гарсан бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд баялаг бүтээгч хоорондын харилцан уялдаа холбоо маш чухал байгаа тул энэхүү уулзалт хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулж, цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилго тавьж буй тухай хэлсэн юм.

Уулзалтын үеэр 2018 оны мөнгөний бодлогын хэрэгжилт болон эдийн засагт тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогч аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтийг сонсож, санал асуулга явуулсан юм. Санал асуулгын зорилго нь Монгол Улсын томоохон аж ахуй нэгжүүдийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, хууль эрх зүйн орчны талаарх санал бодлыг тандаж, мөнгө болон төсвийн бодлогод тусгахад оршиж байна.

Цаашид “МонТоп-200” уулзалт, хэлэлцүүлгийг тогтмолжуулснаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанк нь эдийн засгийн өсөлт, хөгжилд суурь нөхцөлийг бүрдүүлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлт, байр суурийг макро эдийн засгийн бодлогод илүүтэй тусгах, ингэснээр бодлогын чанар, үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа билээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.