Монголбанк

Буцах

Инфляцийн тайлангийн 2018 оны 12-р сарын дугаарыг танилцуулав

Огноо: 2019/01/22

Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран санхүүгийн салбарын судалгаа шинжилгээний чиглэлийн мэргэжилтнүүдэд зориулан  "Инфляцийн тайлан"-гийн 2018 оны 12-р сарын дугаарыг танилцууллаа. 

 

Инфляцийн тайлан нь Төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол хэрэгслүүдийн нэг бөгөөд мөнгөний бодлогын шийдвэрийн үндэслэл болсон тооцооллын үр дүнг багтаасан байдаг. Үүнд эдийн засгийн гадаад болон дотоод орчны шинжилгээ, цаашдын төсөөллүүд багтдаг. Инфляцийн тайланг дараах линкээр орж унших боломжтой.

12-р сарын “Инфляцийн тайлан”-г олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад 1-р сарын 25-ны өдрийн 10:00 цагт Монголбанкин дээр танилцуулахаар төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн 310119 утсаар холбогдож лавлах боломжтой.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.