Буцах

Монголбанкны хамтын ажиллагаа

Олон улсын түвшинд Монголбанкны хамтын ажиллагаа өргөжиж дэлхийн олон орны Төв банкуудтай ажил хэргийн холбоотой хамтран ажиллаж байна.

Монголбанк нь Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын Холбоо (ЗӨАТБХ)-нд 1999 оны 5 дугаар сарын 20-нд элссэн. ЗӨАТБХ нь Зүүн Өмнөд Азийн орнуудын Төв банк, мөнгөний бодлого тодорхойлох байгууллагуудыг хооронд нь холбох, бүсийн эдийн засаг болон санхүүгийн системийн талаар мэдээлэл солилцох, сургалт, судалгаа явуулах зорилгоор 1972 онд байгуулагдсан Малайзад байрлалтай гишүүдээсээ санхүүждэг ашгийн бус байгууллага юм.

Монголбанк ЗӨАТБХ-ны тайлангийн жилд батлагдсан сургалт семинарт идэвхтэй оролцохын зэрэгцээ өөрийн оронд жил бүр сургалт семинар зохион байгуулан Монголбанкны мэргэжилтнүүдээс гадна Монгол талын оролцогчдод идэвхтэй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн ЗӨАТБХ-ны сургалт судалгааны төвд цаг үеийн тулгамдсан асуудал, Монгол улсын эдийн засаг, санхүүгийн системд үүсч буй асуудлыг судалгааны сэдвээр санал оруулдаг бөгөөд Сургалт судалгааны захирлуудын уулзалтаар батлагдсан сэдвийн дагуу судалгаа хийх багт Монголбанкны эдийн засагчид оролцдог.

Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкинд 1991 онд элссэн. Гишүүн орны хувьд манай улсад нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, дэд бүтцийн салбаруудад тусламж дэмжлэг үзүүлээд зогсохгүй засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлдэг. Монголбанк жилдээ 10-15 удаа Азийн Хөгжлийн Банкнаас явуулж байгаа сургалт семинарт оролцож мэргэжилтнүүдээ сургаж тэдний ур чадвар, мэдлэг боловсролыг нь дээшлүүлдэг. Мөн жилд нэг удаа Захирлуудын жилийн уулзалт зохион байгуулдаг ба үүнд Монголбанкны Ерөнхийлөгч оролцдог.

АХБ-наас Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 1991-2009 онуудад нийт 30 техник туслалцааны гэрээг байгуулжээ. Монголбанкны хувьд 2009 онд гэрээ байгуулсан дээрх гурван техник туслалцааны төслөөс 400.0 мянган ам.долларын төсөв бүхий “Transformational Mobile Banking Services” 2.0 сая ам.долларын төсөв бүхий “Policy and Institutional Support for Banking Sector Systemic Risk Management” төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

   
 

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкинд Монгол Улс 2000 оны 10 дугаар сар 9-нд гишүүнээр элсэн орсон. Гишүүн орны хувьд манай орны санхүүгийн секторыг дэмжих, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, том аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцлийг бүрдүүлэх, айлчлал уулзалт хийх зэргээр хамтын үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улс Олон Улсын Валютын Санд 1991 онд гишүүнээр элсэн орж зээл тусламж үзүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, Хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцлийг бүрдүүлэх, айлчлал уулзалт,сургалт зохион байгуулах зэрэг хамтын ажиллагаа явуулдаг.

Дэлхийн Банкинд Монгол Улс 1991 гишүүнээр элсэн орж айлчлал уулзалт сургалт зохион байгуулж харилцан туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааг явуулдаг.

Монголбанк дэлхийн олон орны төв банктай хамтрах ажиллах боломжийг хайж тэдний үйл ажиллагаанаас туршлага судлах, үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр ажиллаж ирсэн бөгөөд нийт 70 орны санхүүгийн болоод бусад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай их бага хэмжээгээр хамтран үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.