Монголбанк
  • Нүүр
  • Аян
  • "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аян

Буцах

"Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аян


АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго:

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 84 дүгээр тогтоолын 2.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2018 оны 32 дугаар тогтоолын 1.1 дэх заалт, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-341 тушаалаар баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 1.2.9, 2.2.3 заалтуудыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, иргэн олборлосон алтаа Монголбанк, банкуудад худалдаж, алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд Монголбанк, банкны алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад энэхүү аяны гол зорилго оршино.

Аж ахуйн нэгж, иргэдийг хууль, тогтоомжийн дагуу алтыг хэрхэн Төв банкиндаа худалдах, Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийг уриалах, тэднийг холбогдох мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Монгол Улсын хууль хяналтын байгууллагаттай хамтран ажиллах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг олон нийт, байгууллагад хүргэх, таниулах, шаардлагатай байгаа гэж үзэж байна.

Үр дүнд нь Монголбанкны алт худалдан авалт нэмэгдсэнээр Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжирна.

Хоёр. Хамрах хүрээ, хугацаа:

  • 1. “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян нь алт олборлогч, үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэн, төв, орон нутгийн холбогдох байгууллагууд руу чиглэсэн байна.
  • 2. Аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
  • 3. “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.