Монголбанк

"Цахим эринд Цахим төлбөр тооцоо" аян

  • Нүүр
  • Аян
  • "Цахим эринд Цахим төлбөр тооцоо" аян

Буцах

"Цахим эринд Цахим төлбөр тооцоо" аян


АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ УДИРДАМЖ

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх, үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, ирээдүйн хөгжлийн талаар олон нийтэд таниулан сурталчилах, иргэд, хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Цахим эринд Цахим төлбөр тооцоо” аяныг хоёр сарын хугацаатайгаар эхлүүллээ.

Энэхүү аян нь Монголбанкнаас төлбөрийн системийн талаар баримтлаж буй бодлого, үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацаааны стратегийг нийтэд үнэн зөв, ойлгомжтой байдлаар тайлбарлах, цахим төлбөрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх, бэлэн бус төлбөр тооцоог дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллээр иргэд, хэрэглэгч, төлбөрийн системийн оролцогчийг хангахад чиглэгдэнэ.

Аяныг хэрэгжүүлснээр нэг талаас иргэд, хэрэглэгч нь Монгол Улсын үндэсний төлбөрийн систем, финтекийн хөгжил, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл, цахим төлбөр тооцооны талаар нэгдсэн ойлголттод хүрэх, нөгөө талаас төлбөрийн системийн оролцогч хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болно.

“Цахим эринд Цахим төлбөр тооцоо” аяныг хэрэгжүүлэхэд Монголбанк, түүний орон нутаг дахь салбар, хэлтэс, банк, төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий банк бус санхүүгийн байгууллага, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.