Монголбанк

Эдийн Засгийн Судалгаа, Сургалтын Хүрээлэн


Буцах

Эдийн Засгийн Судалгаа, Сургалтын Хүрээлэнгийн тухай


ТАНИЛЦУУЛГА

ЭЗССХ нь Монгол Улсын эдийн засгийн дунд болон урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжилд тулгуур болох макро, микро-эдийн засгийн судалгаа шинжилгээ хийж, бодлого боловсруулагч, төрийн албан хаагч болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт явуулах үндсэн зорилготой 2018 онд байгуулагдсан билээ.

ЭЗССХ нь судалгаа болон сургалтын үндсэн чиглэлүүд:

  • Эдийн засгийн бүтцийн бодлого, салбарын бодлогын зөвлөмжийг боловсруулж, Улсын Их Хурал, Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагуудад хүргүүлэх,
  • Макро эдийн засгийн бодлого, санхүүгийн бодлого, өрсөлдөөний бодлого, хүний нөөцийн хөгжлийн бодлого, өрсөлдөөний бодлого, аж үйлдвэр болон үйлчилгээний эдийн засаг, төрийн санхүү, нийгмийн бодлого түлхүү анхаарч, судалгааны ажлуудыг гүйцэтгэх,
  • Хийсэн судалгааны үр дүнг, банкны салбарын судлаач, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлж, бодлогын зөвлөмж гарган нийтэд түгээх, төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр гаргах тогтмол хийж хэвшүүлэх,

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.