Монголбанк

Буцах

Хяналт шалгалтын талаарх эрх зүйн акт

Банкны тухай хууль

Энэхүү хуулиар банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Хуулийн бүрэн эхийг энд дарж үзнэ үү.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль

Энэхүү хуулиар нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээдэд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Хуулийн бүрэн эхийг энд дарж үзнэ үү.

Зээлийн мэдээллийн тухай хууль

Энэхүү хуулиар зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, хэрэглэгчид зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Хуулийн бүрэн эхийг энд дарж үзнэ үү.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль

Энэ хуулийн зорилт нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банканд хийсэн активын чанарын үнэлгээ, бусад холбогдох хяналт шалгалтын үр дүнд гарсан өөрийн хөрөнгийн дутагдлыг банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар хангуулах, шаардлагатай бол төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх, оруулсан хөрөнгийг удирдах, төсөвт буцаан төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хуулийн бүрэн эхийг энд дарж үзнэ үү.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль

Энэхүү хуулиар банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулдаг. Хуулийн бүрэн эхийг энд дарж үзнэ үү.

Хууль:

 

Журам, заавар:

 

Зөвлөмж, удирдамж:

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалууд:

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.