Монголбанк

Буцах

Заавал байлгах нөөц


Монголбанкнаас банкуудад тогтоодог заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээ нь мөнгөний нийлүүлэлтийг хянах, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зохицуулах Төв банкны мөнгөний бодлогын хэрэгсэл юм.

Монголбанк банкуудын ЗБН-ийн хэмжээг 14 хоног тутам шинэчлэн тогтоож, хангалтанд хяналт тавьж ажилладаг. Тогтоосон төгрөг болон валютын ЗБН-ийн хангалтыг тус бүрд нь дунджаар тооцдог бөгөөд энэ нь хэрвээ банкны систем бүхэлдээ нөөцийн илүүдэлтэй, эсвэл дутагдалтай үед богино хугацааны хүүг хэлбэлзүүлэхгүйгээр банкууд ЗБН-өө хугацааны эхэнд, эсвэл төгсгөлд хангах боломжийг олгох ач холбогдолтой.

  • "1. Монголбанк иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах данс, хадгаламжийн үлдэгдэл болон Монголбанкнаас тогтоосон банкны бусад пассивын дүнгийн тодорхой хувийг бэлэн нөөцийн байдлаар заавал байлгахыг банкнаас шаардана.
  • 2. Монголбанк банкны заавал байлгах нөөцийн хувь, хэмжээг гучин хувиас дээшгүй байхаар тогтоох бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаа, төрлөөс хамааруулан ялгаатай тогтоож болно.
  • З. Банкны бэлэн нөөц нь тухайн банкны Монголбанкин дахь харилцах дансны үлдэгдлийн хэлбэрээр байна.
  • 4. Монголбанк банкны заавал байлгах нөөцийг хангасан хэсэгт ногдох бэлэн нөөцөд хүү төлж болно.
  • 5. Монголбанк заавал байлгах нөөцийг дутагдуулсан банкинд торгууль ногдуулна. Торгуулийн дээд хязгаар нь тухайн үед Монголбанкнаас банкинд олгох хамгийн өндөр хүүтэй зээлийн хүү дээр таван нэгж хувийг нэмсэнээс илүүгүй байна.
  • 6. Банкны заавал байлгах нөөцийг тооцох, хяналт тавих журмыг Монголбанк тогтооно."

/ Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 12 дугаар зүйл /

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.