Монголбанк

Буцах

Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позицийн статистик


ОУВС-гийн 6 дугаар аргачлалаар тооцсон статистик

Гадаад хөрөнгө оруулалтын позицийн статистик нь гадны улсад байршиж буй Монгол улсын эзэмшлийн санхүүгийн хөрөнгө /гадаад актив/ болон Монгол улсад байршиж буй, бусад улсын эзэмшлийн санхүүгийн хөрөнгө /гадаад пассив/-ийн хуримтлагдсан үлдэгдлийг харуулдаг статистик юм. Гадаад актив, пассивын зөрүүг хөрөнгө оруулалтын цэвэр позиц гэх бөгөөд хасах дүнтэй буюу богино позицтой байгаа нь Монгол Улс цэвэр өглөгтэй байгааг, эсрэгээр нэмэх дүнтэй буюу урт позицтой байгаа нь цэвэр авлагатай байгааг харуулна.

Монголбанк нь ОУВС-гийн “Төлбөрийн тэнцлийг боловсруулах 6 дугаар аргачлал”-ын дагуу боловсруулсан Төлбөрийн тэнцэл, Гадаад хөрөнгө оруулалтын позицын статистик мэдээлэлд үндэслэн Монгол улсад орсон ГШХО-ын үлдэгдэл болон орох урсгалын мэдээллийг хөрөнгө оруулагч улс, Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар харуулсан статистикийг бэлтгээд байна.

Монголбанк нь энэхүү ГШХО-ын статистик мэдээг арилжааны банкуудаар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын гүйлгээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тайлан, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалтын төвлөрлийн судалгаа, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтын мэдээ, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос баталсан эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэн боловсруулав.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.