Монголбанк

Буцах

Мөнгөний статистикт оруулсан өөрчлөлтүүд

Монголбанкнаас мөнгөний статистик мэдээллийн чанарыг сайжруулах, олон улсын стандартыг хэрэгжүүлэх талаар тогтмол ажилласаар ирсэн. Мөнгөний статистикийг сайжруулан энэ удаа дараахь өөрчлөлтүүдийг оруулж байна.

  • 1. Худалдаа хөгжлийн банкнаас 2007 оны 1 дүгээр сард гадаад зах зээл дээр гаргасан 75 сая ам. долларын үнэт цаас банкуудын нэгдсэн тайлан тэнцэлд Мөнгөний захын хэрэгсэлд, мөнгөний тоймын “Бусад цэвэр зүйл (Other items net)”-д тусгагддаг байсныг тус банкны гадаад зах зээл дээр үүрэг хүлээсэн байдлыг үндэслэн тайлан тэнцэл болон мөнгөний тоймын “Гадаад пассив”-ын бүлэгт оруулж байна.

    Ижил үзүүлэлттэй статистик мэдээллүүдийг харьцуулах боломжийг хангах үүднээс дээрх өөрчлөлтүүдийг 2007 оны 1 дүгээр сараас нөхөн хийж, 2008 оны 10 дугаар сарын тайлан тэнцэл болон мөнгөний тоймд тусгав.
  • 2. Цэвэршүүлсэн алтны харилцах эзэмшигч уг данснаасаа төлбөрийн гүйлгээ хийх, хөрвүүлэх зэрэг гүйлгээг хийх боломжтой байгаа нь нийт мөнгөний үзүүлэлтэд оруулах гол шинжүүр болох –хөрвөх чадвартай –гүйлгээ хийх зардал бага зэрэг чанарыг хангаж байгаа тул тус харилцах дансны дүнг нийт мөнгөнд, үүн дотроо бараг мөнгөний үзүүлэлтэд орууллаа.
  • 3. Үндэсний статистикийн хороо нь хэрэглээний үнийн индекс /ХҮИ/-ийг тооцдог бөгөөд Монголбанк уг мэдээллийг бодлого боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх зэрэгт авч ашигладаг. Үндэсний статистикийн хорооноос хэрэглээний үнийн индексийг зөвхөн Улаанбаатар хотын индексээр тооцдог байснаа 2008 оны 1 дүгээр сараас эхлэн нийслэл, улсын хэмжээгээр ХҮИ-ийг тус тусад нь тооцдог болов. Мөн өмнө нь хэрэглэж байсан хэрэглээний бараа, үйлчилгээний сагс дахь хувийн жингээ өөрчилсөн тул энэ өөрчлөлтийг 2008 оны 10 дугаар сарын Монголбанкны Сарын Статистикийн Мэдээлэл /бюллетень/-ийн холбогдох хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын үзүүлэлтээс эхлэн тусгав.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.