Монголбанк

Буцах

Бусад санхүүгийн байгууллагуудын тоймыг нийтлэх талаар

Монголбанк Олон улсын валютын сан (ОУВС)-гаас эрхлэн гаргасан Мөнгө, санхүүгийн статистикийн гарын авлага (Monetary and Financial Statistics Manual, IMF, 2000)-ын дагуу мөнгөний статистикийг нэгтгэн боловсруулж, олон нийтэд тархаадаг.

Монголбанк Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хадгаламжийн байгууллагуудын үзүүлэлтүүдийг үндэслэн Хадгаламжийн байгууллагуудын тойм, бусад санхүүгийн байгууллагын үзүүлэлтийг нэгтгэсэн Санхүүгийн байгууллагуудын тоймыг гаргаж ирсэн.

Бусад санхүүгийн байгууллагын тоймыг 2013 оны 1 дүгээр улирлаас эхлэн олон улсын стандартын дагуу тусад нь гаргаж эхэллээ. Бусад санхүүгийн байгууллагын тоймд одоогийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагууд, Хөгжлийн банкны үзүүлэлтүүд 2010 оны 1 дүгээр улирлаас эхлэн тусгагдаж байна.

Бусад санхүүгийн байгууллагуудаас 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар 797 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байв.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.