Монголбанк

Буцах

Инфляцийн үзүүлэлтийн тухай

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг Статистикийн бюллетеньд нийтэлдэг хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляцийн үзүүлэлтийг Монголбанк авч хэрэглэдэг бөгөөд эх сурвалжийг нь заадаг болно.

Үндэсний статистикийн хороо нь 2006 онд хэрэглээний сагс дахь бараа, үйлчилгээний нэр төрлийг 287 болгон нэмэгдүүлж, Өрхийн орлого, зарлагын 2004 оны судалгааны зардлын жинг ашиглан, 2005 оны 12 дугаар сарын үнийг суурь үеийн үнэ болгон тооцжээ. Бараа, үйлчилгээний үнэ болон хэрэглээний жин ижил суурьтай байх нь инфляцийн үзүүлэлтийн тооцоог сайжруулах тул 2008 онд хэрэглээний жинг Өрхийн орлого, зарлагын 2005 оны судалгааны зардлын жинг үндэслэн шинэчилсэн байна. Тус шинэчилсэн жингээр хэрэглээний бараа, үйлчилгээний 2006-2007 оны үнийн индексийг нөхөн тооцож, 2008 оны Статистикийн жилийн эмхэтгэлд оруулан олон нийтэд мэдээлжээ.

Иймд Монголбанкны Статистикийн бюллетеньд Улаанбаатар хотын хэмжээнд тооцсон 2006-2007 оны хэрэглээний үнийн индекс болон инфляцийн үзүүлэлтийг өөрчилсөн болно. Тус өөрчлөлтийг 2009 оны 11 дүгээр сарын Статистикийн бюллетеньд харуулсан.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.