Монголбанк

Буцах

Мөнгөний тоймд өөрчлөлт оруулах талаар

Монголбанк Олон улсын валютын сан (ОУВС)-гаас эрхлэн гаргасан Мөнгө, санхүүгийн статистикийн гарын авлага (Monetary and Financial Statistics Manual, IMF, 2000)-ын дагуу мөнгөний статистикийг нэгтгэн боловсруулж, олон нийтэд тархаадаг билээ. Өмнө нь Монголбанк нь хадгаламжийн байгууллагуудын үзүүлэлтүүдийг үндэслэн мөнгөний тоймыг гаргадаг байсан бол 2010 оны 5 дугаар сараас эхлэн банк бус санхүүгийн байгууллагуудын үзүүлэлтүүдийг нэгтгэж, санхүүгийн байгууллагуудын мөнгөний тоймыг гаргасан болно. Ингэснээр олон улсын стандартын дагуу мөнгө санхүүгийн статистикийг боловсронгуй болгосон. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 12.1.3-т “иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх”-ийг хориглосон байдаг тул мөнгөний нийлүүлэлтийн үзүүлэлтүүдэд ордог нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэлд өөрчлөлт орохгүй болно. Харин санхүүгийн байгууллагын тойм нь илүү өргөн хүрээтэй бөгөөд эдийн засгийн санхүүжилтэд шинжилгээ хийхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.