A-
A
A+

Сангийн зорилго, үйл ажиллагаа

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар Банкны тухай хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтөөр банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц санг бүрдүүлж (ex-ante), зохих журмын дагуу зарцуулах тухай зохицуулснаар банкны тогтворжуулалтын сан (resolution fund)-гийн эрх зүйн үндэслэл тавигдсан.

Тус сангийн үндсэн зорилго нь банканд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд төрөөс гарах зардлыг бууруулж, татвар төлөгчдийн хөрөнгөөр бүрдүүлсэн мөнгийг ашиглахгүйгээр банкны системээс хураамж хэлбэрээр бүрдүүлсэн сангийн хөрөнгөөр банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн зарим хэсгийг бүрдүүлэхэд оршдог. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А-155 дугаар тушаалаар “Банкны тогтворжуулалтын сангийн журам”-ыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн сангийн 5476 дугаарт 2021 оны 9 дүгээр сарын 30-нд бүртгэгдсэнээр санг бүрдүүлж эхлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн. Банкны тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд заасны дагуу Монголбанк сангийн үйл ажиллагааг эрхэлж, 2022 оноос эхлэн банкны системд нөлөө бүхий банкуудаас сангийн жилийн хураамжийг бүрдүүлж байна.