A-
A
A+

Сангийн зорилтот хэмжээ, үлдэгдэл

Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т зааснаар сангийн хөрөнгийг банкны системийн нийт хадгаламжийн 1.3 хувьтай тэнцүү байхаар бүрдүүлэх, үүний 1 хувийг банкнаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр бүрдүүлэхээр зохицуулсан. Монголбанк нь сангийн хөрөнгийн зорилтот хэмжээг ойрын 10 жилд бүрдүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2022 оноос эхлэн банкны системд нөлөө бүхий банкуудаас сангийн жилийн хураамжийг төвлөрүүлж байна.

Зураг: Сангийн зорилтот хэмжээ, үлдэгдэл (Тэрбум ₮-өөр)

Тайлбар: Монголбанк “Банкны тогтворжуулалтын сан”-гийн зорилтот хэмжээг 2022 онд урьдчилсан байдлаар 320.0 тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд зорилтот хэмжээг банкны системийн нийт хадгаламжийн хэмжээнд уялдуулан шинэчилнэ.