A-
A
A+

Тамгын газар

Тамгын газрын захирал: Г.Пүрэвсүрэн

Төв банк (Монголбанк)-ны газар (хэлтэс), албаны болон салбар, төлөөлөгчийн газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, уялдаа холбоог сайжруулах, Монголбанкны эрхэм зорилго, үйл ажиллагаа, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах өндөр мэдлэг чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэх, хөгжүүлэх, тогтворжуулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, Монголбанкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.1 Хүний нөөцийн хэлтэс:

  • Монголбанкны төвийн болон орон нутаг дахь хэлтэс, салбар нэгжийн бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулж шийдвэрлүүлэх;
  • Монголбанкны Захирлуудын зөвлөлийн болон Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал, бусад хурал, уулзалтыг зохион байгуулах, хурлын тэмдэглэлийг хөтөлж баталгаажуулах, хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт тавих;
  • Газар, бие даасан нэгжийн чиг үүрэг, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Монголбанкны хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох, хүний нөөцийг төлөвлөх, сонгон шалгаруулах, сургалтад хамруулж, хөгжүүлэх, тогтворжуулахтай холбоотой арга хэмжээг зохион байгуулах;
  • Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, журам, дүрмийг боловсруулж мөрдүүлэх, захиргаа, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцаа болон ажилтнуудын нийгмийн асуудлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэрлэх;
  • Монголбанкны ажилтан, ахмад настан болон байгууллага, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх;
  • Монголбанкны нууцын хадгалалт, хамгаалалт, архив, бичиг хэрэг, захидал шуудан харилцаа, факс, гадаад бичиг хэрэг, ном, хэвлэлийн захиалга, номын сангийн үйлчилгээ эрхлэх.

1.2 Үйлчилгээ, аж ахуйн хэлтэс:

Тамгын газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтэс нь Монголбанкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, эд хөрөнгө, өмчлөлийн зүйлсийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, засвар үйлчилгээ, хангамжийг хариуцан ажиллах үндсэн үүрэгтэй.

  • Монголбанкны төв болон орон нутгийн хэлтэс, салбарын байшин, барилга байгууламж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээ, материал, техник технологийн сонголт зэрэгт нэгдсэн бодлого боловсруулан, хэрэгжүүлж ажиллах;
  • Монголбанкны ажилтнуудын эд хөрөнгө, бараа материалын хэрэгцээний байдалд судалгаа хийж нэгтгэн, хэрэгцээт зүйлсээр хангах, ашиглалтад хяналт тавих, тооллого тооцоог цаг тухайд хийж удирдлагад танилцуулах, төв байрны цахилгаан, дулаан, холбоо, ус, хогны асуудлыг хариуцах;
  • Байгуулагын гадна болон дотоод тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээг өдөр тутам хариуцах;
  • Ажилчин, албан хаагчидыг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан хөнгөлөлттэй үнэ бүхий хоолоор тогтмол үйлчлэх, эрүүл амьдрах талаар зөвлөлгөө сургалт хийх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, төв банкны тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, засвар үйлчилгээ хийх;
  • Төв аппаратын цахилгаан, цахилгааны тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын хариуцах, агааржуулалт, хөргөлт, сантехник, шугам сүлжээний тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтад хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Монголбанкны их дүнтэй болон бага дүнтэй худалдан авалтыг хууль тогтоомж, зохих журмын дагуу холбогдох газар (хэлтэс, алба, төв), салбартай хамтран зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих. Худалдан авалттай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн актыг судалж, тэдгээрийг хэрэгжүүлж ажиллахад анхаарах, энэ талаар судалгаа хийж, санал танилцуулж шийдвэрлүүлэх;
  • Монголбанкинд бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх, хэрэгжүүлэх;
  • Гадаад дотоодын байгуулагад захиалга хийх, бэлтгэн нийлүүлэгч, ажил үйлчилгээ гүйцэтгэгч байгуулага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй гэрээ хэлэцээр байгуулах, хяналт тавих, дүгнэлт, үнэлгээ өгөх, танилцуулга, судалгаа, тооцоо гарган ажиллах.
Бидний тухай