A-
A
A+

Хууль, эрх зүйн газар

Хууль, эрх зүйн газар: Д.Аюуш

Зорилго

Хууль, эрх зүйн газар нь Төв банк(Монголбанк) чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн баталгааг хангах, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг баталгаажуулах, банкны системийн болзошгүй эрсдлээс хамгаалж, урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлэхэд оршино.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тус газар нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар төсөл боловсруулах;
  • Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Банкуудын холбоо болон бусад байгууллагатай хамтарч ажиллах, ирүүлсэн хуулийн төсөлд санал өгөх;
  • Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг боловсруулах;
  • Хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжийн төсөл, тэдгээрийн явцын талаар мэдээлэлтэй байж, банкны хууль тогтоомжид нөлөөлж болох асуудлын талаар удирдлагыг мэдээллээр хангах;
  • Шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл, санал, зөвлөмжийн талаар удирдлага болон бусад газар, хэлтэст мэдээлэх;
  • Монголбанкны бүх газар, хэлтэс, албадаас ирүүлсэн журам, заавар, зөвлөмжийн төсөлд санал, дүгнэлт өгөх, төсөл боловсруулахад арга зүйн туслалцаа үзүүлэх;
  • Монголбанкны бүх газар, хэлтэс, албадаас ирүүлсэн тушаалын төслийн хууль эрх зүйн үндэслэлийг хянах;
  • Олон улсын банк, санхүүгийн байгууллага, Монголбанкны бүх газар, хэлтэс, алба, салбар, төлөөлөгчийн газраас ирүүлсэн гэрээ хэлцэл, хэлэлцээрийг хянаж, бүртгэх, хадгалах, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, гэрээний төсөл боловсруулахад хууль зүйн зөвлөгөө өгөх;
  • Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Төв банкинд тавигдаж буй шаардлагын хүрээнд хэрэгжилтэнд хяналт тавих /ФАТФ/;
  • Шүүх болон хуулийн бусад байгууллагад Монголбанкийг төлөөлөн эрх зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд оролцох;
  • Хөдөлмөр, нийгэм хамгаалал, тэтгэвэр тэтгэмж зэрэг асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх, энэ талаарх Монголбанкны бодлого журмыг боловсронгуй болгоход туслалцаа үзүүлэх;
  • Монголбанкны төвийн ажиллагсад болон орон нутаг дахь салбаруудад сургалт зохион байгуулах;
  • Бодлого журам, заавар зөвлөмжийн төслийг хянах, санал зөвлөмж өгөх;
  • Авлигатай тэмцэх газар, Прокурор, цагдаа болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллахад чиглүүлэх зөвлөгөө өгөх;
  • Хууль тогтоомж, Монголбанкны эрх зүйн актын санг баяжуулах, кодификац хийх, эмхтгэл гаргах;
  • Банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах.
Бидний тухай