A-
A
A+

Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар

Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал: А.Энхжин

Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар нь төрөөс мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийг удирдах, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг явуулах, Эрдэнэсийн санг эрхлэх чиг үүрэгтэй болно.

Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн чиг үүрэг

  • 1. Монголбанкны эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжээс тогтоосон эрсдэлийн ерөнхий түвшин, багцын оновчтой бүтэц, эрсдэлийн хязгаар, хязгаарлалтын хүрээнд гадаад валютын нөөцийг найдвартай, үр ашигтай байдлаар байршуулах;
  • 2. Гадаад валютын нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг зохистой түвшинд барих үүднээс шинээр ашиглах болох санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний судалгааг хийж, Монголбанкны удирдлагад тухай бүр танилцуулах;
  • 3. Гадаад зах зээлийн судалгааг тогтмол хийж, гадаад валютын нөөцийн үр ашиг, эрсдэлд нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийг тогтоож холбогдох мэдээллийг Монголбанкны удирдлагад тогтмол танилцуулж байх.

Санхүүгийн зах зээлийн хэлтсийн чиг үүрэг

  • 1. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн зах зээлтэй холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэх:
    • Төв банкны болон Засгийн газрын үнэт цаасны арилжааг зохион байгуулах;
    • Төв банкны репо болон арилжааг зохион байгуулах;
    • Төв банкны байнгын хэрэгслүүд, өдрийн зээлийн үйл ажиллагааг гүйцэтгэх;
    • Дотоодын зах зээл дээрх гадаад валютын арилжааг зохион байгуулах.
  • 2. Мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг зохистой ашиглах, тэдгээрийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шинэ хэрэгслийг судалж нэвтрүүлэх;
  • 3. Гадаад валютын ханшийн огцом хэлбэлзлийг зөв зохистойгоор удирдах талаар санал боловсруулах, энэ асуудлаар Монголбанкны удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу арга хэмжээ авах;
  • 4. Мөнгөний бодлогын хэрэгслүүдтэй холбоотой журам, заавар, гэрээний төсөл боловсруулах, батлуулах;
  • 5. Банкны системийн нөөцийн өөрчлөлтийн таамаглалыг хийх;
  • 6. Банкны заавал байлгах нөөцийн шаардлага, хангалтыг тооцох, биелэлтэнд хяналт тавих;
  • 7. Төв банкны зээлжүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд эцсийн зээлдүүлэгчийн хувьд Засгийн газрын зээл олгох, банкинд зээл олгох, дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, эргэн төлөлтөнд хяналт тавих;
  • 8. Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Эрдэнэсийн сан хэлтсийн чиг үүрэг

  • 1. Эрдэнэсийн сангийн бүтэн болон аюулгүй байдлыг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хангах;
  • 2. Эрдэнэсийн сангийн хөдөлгөөний бүртгэл тооцоог эрхлэх;
  • 3. Үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэл, түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр Эрдэнэсийн санг баяжуулах;
  • 4. Иргэн, хуулийн этгээд, байгууллагаас алт худалдан авах, мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулах.
Бидний тухай