A-
A
A+

Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцохыг урьж байна   

2026-03-17 09:15 | Мэдээ

Монголбанкнаас санаачлан жил бүр их, дээд сургуулиудын оюутны дунд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг орон сууцны зах зээл, уул уурхайн бус экспорт, уур амьсгалын өөрчлөлт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн салбар, зээлийн хүүний бүтэц, бууруулах боломж, ногоон тогтвортой санхүүжилт зэрэг өргөн хүрээний сэдвээр хүлээн авна.   

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2026.05.08-ны өдрийн 16:00 цаг хүртэл Монголбанкны бичиг хэрэгт цаасан хэлбэрээр болон tri@mongolbank.mn и-мэйл хаягт цахим хэлбэрээр хүлээн авах тул бүтээлээ ирүүлэхийг урьж байна.   

Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.